Аймгийн хэмжээнд 620 тоологч ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-27 17:58:51

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-17-ны хооронд улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг явуулж дууслаа. Увс аймгийн хэмжээнд 19 сумын 93 багийн 578 ажлын хэсэгт 620 тоологч ажилласан байна. 2021 оны жил эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын урьдчилсан дүн 12-р сарын 28-нд улсын дүн мэдээ гаргасны дараа зарлагдах аж. Увс аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар энэ онд 3,5 сая мал тоолуулжээ.

Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тогтоож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг байна.

                                                    

Related news