"Идэрчүүдийн улсын аварга-2022" тэмцээнд Сэлэнгэ аймгийн тамирчид багаараа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2022 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо энэ сарын 5-12-ны өдрүүдэд
амжилттай зохион байгууллаа.
8 өдрийн турш тамирчны
уран чадвар, мэргэжлийн техник, овсгоо самбаа, хурд хүчээрээ гал гарсан өрсөлдөөн
дунд явагдсан уг тэмцэээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубийн эрэгтэй, эмэгтэй нийт
64 багийн 1536 тамирчин оролцлоо.
Тэмцээний охидыг “Уурхайчин
21” баг тэргүүлж, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн баг удааллаа.
Хөвгүүдийг Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж, “Залуу Монгол 50”, Өмнөговь аймгийн баг удааллаа. Ингээд багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүллээ. Мөн Сэлэнгэ аймгийн эрэгтэй баг тамирчид багаараа гар бөмбөгийн спортын 3-р зэрэг цол хүртсэн байна. Мөн энэ багийн тухайд өмнө Улсын аваргын тэмцээнээс 5 мөнгө, 2 хүрэл медаль авч байсан бөгөөд анх удаа ийн аваргын алтан медаль хүртжээ. Түүнчлэн тэмцээний шилдэг тэгш тоглогчоор сурагч М.Уранбаяр, шилдэг дасгалжуулагчаар багш Ж.Мөнхбаяр нар тодорчээ.










