Ховд аймгаар аялах боломжтой газрууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-06 12:44:34

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймаг нь Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болох “Гурван Сэнхэрийн агуй”-гаас салаалсан таван чиглэлийн  аяллын маршрутыг иргэдэд санал болгож байна.



Нэгдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй.              

Хоёрдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум -Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг- Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн агуй.                                             

Гуравдугаар  маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум - Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ - Шуурхайн хүн чулуу - Долоон нуур – Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан - Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн агуй. 

Дөрөвдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн амралтын газар – Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө – Ховд сум – Эе эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг – Цамбагаравын хадны зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул – Шижигтийн хавцал – Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван Сэнхэрийн агуй.

Тавдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг - Норжин хайрхан уул – Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад сум – Мянгадын шал – Чандмань толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг уул – Бөлбөөтийн тохой – Хар нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум – Гурван Сэнхэрийн агуй.


Энэ зун баруун зүг аялах бодолтой байгаа хүмүүс дээрх маршрутын дагуу Ховд нутагтаа танилцах боломж нээлттэй бий.

Зарим аялагч иргэдийн хэлснээр тус аймгийн нутагт 6 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ирж амарч зугаалахад илүү тохиоромжтой, үзэсгэлэнтэй байдаг аж. 

Related news