ХОВД: Өвөлжилтийн бэлтгэл хангах “Шуурхай штаб” тогтмол ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Хурлын
үеэр коронавирусний халдварын эсрэг
5-11 насны хүүхдийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, малын гоц халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх,
үүнтэй холбоотой
тандалт судалгааны ажлыг тогтмол зохион байгуулж, вакцинжуулалтыг нэмэгдүүлэн
ажиллах шийдвэр гарчээ.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
“Шуурхай штаб” тогтмол ажиллаж, хадлан, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх аж. Мөн махны
нөөц болон мах хадгалах зоорийг нэмэгдүүлэх, дулааны шугам сүлжээнд анхаарах
замаар эрчим хүч, цахилгаан дулааны асуудалгүй өвөлжих чиглэлд мэргэжлийн байгууллагууд
анхаарч, хяналт тавихаар болов.