СҮХБААТАР: “Сүхбаатар аймгийн түүхэн товчоо” номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-18 18:23:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” баярын үеэр ахмад сэтгүүлч, Я.Түмэннастын "Түүхэн товчоо" номын нээлт, танилцуулах үйл ажиллагаа боллоо. Тус ном нь Сүхбаатар аймаг байгуулсны түүхт 80 жилийн ойн хүрээнд гурав дахь удаагаа хэвлэгдэн гарсан бөгөөд ийнхүү уншигчдын гарт очиж байна.


Зургаан бүлэгтэй тус номын анхны боть нь 2008 онд хэвлэгдэж байсан бол үүнээс хойш 2012, 2022 онд ийнхүү нэмж засварлагдаж байгаа нь энэ юм.


Номын дараагийн боть шинээр хэвлэгдэх хүртэлх хугацаанд аймаг орон нутагт өрнөсөн бүтээн байгуулалт, тэмдэглэлт томоохон үйл явдал, салбар салбарын ололт амжилт өөрчлөлтийн талаар мэдээллээ цуглуулж байсан. Түүхэн товчоо номд хүний тухай бичих л хамгийн хэцүү. Учир нь овог нэрээс эхлээд цаг хугацаа буруу байж болохгүй. Энэ бол маш том, бүдүүлэг алдаа. Тэр тусмаа хүний овгийг бүтнээр бичих нь хамгийн чухал. Тиймээс нэг хүний овгийг бүтнээр нь олох гэж маш их цаг хугацаа орох нь бий. Номынхоо гурав дахь хэвлэлтэд орсон нэг хүний овгийг бүтэн хоёр сар хайсны эцэст алс холын баруун аймгийн хүнээс олж байх жишээтэй. Номд мэдээлэл нэмэхээс гадна өмнө нь орсон зүйлээс хасагдах тохиолдол ч гардаг тухай Я.Түмэннаст ярилаа.


Аймаг байгуулсан түүхээс эхлээд сумп, газар нутаг, алдар цуутнууд, эдийн засаг, эд баялаг, байгаль, ан амьтад, нийгмийн бүхий л салбарын тухай багтаасан уг ном бол Сүхбаатар аймгийн нэвтэрхий толь бичиг юм гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ тодотгоод, ахмад сэтгүүлч Я.Түмэннастад баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Мөн номыг нэмж засварлахад гар бие оролцсон болон номын садангууд, зарим ахмад настнуудад номын дээжийг гардуулсан юм. 

Related news