Монголын 17 хүртэлх насны шигшээ баг Тажикистаны багтай өнөөдөр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-05 14:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн тоглолтод ур чадвараа сорих Монголын баг өнөөдөр /10.05/ УБ-ын цагаар 22.00 цагаас Тажикистаны багтай тоглоно.

 

Монголын 17 хүртлэх насны шигшээ баг Душанбе хотод ирээд төв цэнгэлдэхэд 2 дахь бэлтгэлээ хийгээд байгаа аж. Мөн өнөөдөр Грассрүүтс /нийтийн хөлбөмбөг/-ийн Элч төлөөлөгч аялагч Г.Ганхүү 17 хүртэлх насны шигшээ багийнхантай уулзаж амжилт хүслээ.

 

Монголын багийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу 10 дугаар сарын 7-нд Афганистаны шигшээ багтай тоглох юм.





 

Related news