Баянзүрх дүүргийн баг дараагийн шатанд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-11 10:04:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 10 дахь өдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн баг хоорондоо учраа тааран барилдаж БЗД-ийн баг 15:10-аар яллаа.

 

Ийнхүү тус багийн бөхчүүд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион явуулж байгаа цуврал барилдааны дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардав. Харин ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг бөгөөд барилдсан бүх бөх давааны мөнгө авсан байна.


 

БЗД-ийн багт улсын начин Ж.Ням-Эрдэнэ /4 даваа/, Э.Энх-Амгалан /3 даваа/, аймгийн арслан Б.Тайван /3 даваа/, Б.Нямсамбуу /1 даваа/, аймгийн заан Б.Даваадалай /3 даваа/, сэлгээнд Э.Өлзийбаяр /1 даваа/ барилдсан бол ЧД-ийн багт улсын начин Д.Тамир /2 даваа/, аймгийн арслан Б.Отгонбаатар /1 даваа/, Ц.Ганбат /1 даваа/, аймгийн заан Д.Пүрэвдорж /3 даваа/, цэргийн заан Ө.Батсуурь 3 даваатай барилданаа дуусгажээ.


Өнөөдөр буюу 10 дугаар сарын 11-ний 19.00 цагаас Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн багтай халз барилдаж өрсөлдөнө.

Related news