ОРХОН: Оюутны эрүүл мэндийг дэмжих аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-14 17:30:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эерэг хандлага- Эрүүл оюутан уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих аян өнөөдрөөс эхэллээ. 


Аяны хүрээнд оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, оюутан, суралцагчдын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгааныг тодруулан, дүн шинжилгээ хийх юм. 


Мөн тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулна. 


Их, дээд сургуулиудад сурч байгаа оюутан залуус нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэг оношилогоонд хамрагдах боломжтой юм.


Ташрамд, Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 147,393 оюутан суралцаж байна. 
  

Related news