ОРХОН: Улаан-Үд хотын мэдрэлийн эмнэлгийн эмч нар зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-30 21:25:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын "Римт Оношилгоо эмчилгээний төв"-ийн ерөнхий захирал Зангаева Леонора Александровнаар ахлуулсан баг Орхон аймагт  зочиллоо.  


Тэд БОЭТ болон “Эрдэнэт Медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Эрдэнэт хотын эмнэлгийн салбар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хүртээмжийг ихэд сайшааж байсан юм. "Римт Оношилгоо эмчилгээний төв" нь мэдрэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрдэнэт хотын мэдрэлийн эмч нартай туршлага, мэдлэгээ хуваалцлаа.


Орхон аймаг нь Улаан-Үд хоттой эртний найрамдалт харилцаатай, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хамтран ажилладаг юм.

 

Related news