ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-04 10:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож  буй Оросын Ард түмний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулж өглөө.

Энэхүү шагнал нь  ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн шагнал бөгөөд  Д.Рэгдэлд Орос, Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгож байгаа аж. 


Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар “Пушкины медаль”-иар шагнасан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов оны эхэнд ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж мэдэгдэж байсан юм.

Related news