ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-09 10:08:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутагтаа тариалсан малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад нийлүүлэх шийдвэрийг гаргалаа.


Орон нутгийн өмчит “Өв Агро” компанийн тариалсан улаанбуудай, цагаан арвай, вандуй, овьёосны найрлагатай малын тэжээлийг хэрчиж хатаагаад 25 кг-ыг 10 мянгаар тооцож, нэг өрхөд 10 хүртэлх шуудай, 40 кг овъёосыг 30 мянгаар тооцож, нэг өрхөд 200 кг хүртэл буюу 5 шуудай, нарийн ширхэгтэй рапс нэг боодлыг 7 мянгаар тооцож, нэг өрхөд 20 боодлыг тус тус нийлүүлэх шийдвэр гаргажээ. Зах зээлд нэг шуудай хивэг 18-20 мянга, овьёос 35-38 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Related news