ДОРНОГОВЬ: Төрийн захиргааны ажлын байранд 126 орон тоо сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-22 10:54:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд төрийн захиргааны ажлын байранд 126 орон тоо сул байна. Ялангуяа сумдын ЗДТГ-т хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, Өрхийн эмнэлгийн эмч сувилагч, газрын харилцааны мэргэжилтний орон тоо сул байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хөдөө орон нутагт боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс энэ онд аймгийн ИТХ-ын хуралдаанаар орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр батлаад байна.

Related news