БАЯНХОНГОР: Хуанлид аялал жуулчлалын маршрут, чиглэл, зай, зам зэрэг мэдээллийг багтаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-17 13:50:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын бүх аяллын маршрут, чиглэл км, зайтай нь багтаасан цаг тооны ханын хуанлиг хэвлэн гаргажээ. Хуанли Аргын болон Билгийн тоололтой, Үс авах, Балжинням, Дашнямтай өдрүүд болон тухайн өдрийн төлөв байдлыг мөн багтааснаараа онцлог.

Энэ төрлийн анхны хэвлэл болж буй тус бүтээлд Баянхонгор аймгийн 20 сумын тахилгат шүтээн хайрхан, түүх соёлын үнэт дурсгалт газруудын гэрэл зургийг багтаажээ. Гэрэл зургийг Баянхонгор аймгийн гэрэл зурагчдын холбооны тэргүүлэгч Д.Содномсамдан фото дуранд буулгасан байна.

Тус бүтээл Улаанбаатар хот, Баянхонгор аймагт худалдаанд гараад байгаа аж.

Related news