Тель-Авивын Их дуулгаас манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-20 09:26:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Израилийн Тель-Авив хотод болсон  Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь Их дуулга тэмцээн өндөрлөжээ.


Монгол Улсын тамирчин  О.Цэцэнцэнгэл +100 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.  Мөн энэ өдөр -90 кг-д барилдсан ОУХМ Б.Алтанбагана хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Тель-Авивын Их дуулгаас манай тамирчид  1 алт, 1 хүрэл медаль хүртсэн байна.

Related news