ХОВД: Малын зүй бус хорогдол 33447 толгойд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-03 15:34:42

Жаргалант /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хийсэн судалгаагаар, малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Хорогдлын мэдээг долоо хоног бүр авч байгаа ба албаны эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Ховд аймагт малын хорогдол 33447 толгойд хүрчээ.

Үүний ихэнх хувийг ямаа эзэлж байна.

Бэлчээр өвсгүй, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас малын хэвтэр бууц жиндэж, эх мал хээл хаях эрсдэл өндөр байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.   

Related news