СҮХБААТАР: Соёлын төвүүдийг шилэн кабелийн өндөр хурдны интернэтэд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-17 09:34:12

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Цахим соёл” үйл ажиллагааны хүрээнд бүх сумын Соёлын төвийг шилэн кабелийн өндөр хурдны интернэтэд холбоно. Төслийг Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулж, аймгийн Цахилгаан холбоо компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан зэрэг суманд интернэтийн үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ирэх 4 дүгээр сарын 1 гэхэд бүх сумыг холбож дуусгах юм. Ингэснээр тухайн байгууллагын дотоод болон бусад үйлчилгээний ажилд олон талын ахиц дэвшил гарахын зэрэгцээ иргэдэд чиглэсэн соёлын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ гэж аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Уг ажилд нийт 24 сая төгрөг төсөвлөжээ.

Related news