СҮХБААТАР: Сургуулийн шинэ барилгыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-02 12:07:54

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар сургуулийн шинэ барилгыг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ.


 

Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Барилга байгууламжийг хүлээн авах комисс тавдугаар сарын 1-ний өдөр Баруун-Урт суманд барьсан сургуулийн шинэ барилга дээр ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргажээ.


 

Тус сургуулийн барилга нь долоон блоктой, 960 хүүхдийн суудалтaй, хоёр ээлжинд 2000 хүүхдийг хүлээн авах, сурган хүмүүжүүлэх боломжтой.  Нийт 9200 м.кв талбай бүхий 32600 м3 эзэлхүүнтэй, төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Спорт болон урлагийн заал, номын сан, компьютерийн лаборатори, бусад төрлийн дугуйлан хичээллэх 42 анги танхимтай томоохон барилга байгууламж гэдгийг аймгийн ГХБХБГ-аас танилцууллаа.

  

 

Related news