ХОВД: Баян зүрхийн буган чулуун хөшөө Мөст сумаас 50 орчим км зайд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутагт эртний хөшөө дурсгал олон байдаг. Үүний нэг болох Баян зүрхийн буган чулуун хөшөө нь Монголын баруун хэсэгт буй хамгийн томд тооцогдох цогцолбор дурсгал юм.
Энд 40 орчим том,
жижиг бугат хөшөө, олон тооны булш хиргисүүр байдаг. Ихэнх хэсэгт бугыг гоёмсог байдлаар дүрсэлснээс гадна 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга болон бусад зэр зэвсгийн зүйлийг дүрсэлсэн байна.
Үүний дотроос хамгийн сонирхолтой дүрслэл нь 5 өнцөгтийн дүрс юм. Мөн эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг.
Баян зүрхийн буган чулуун хөшөө нь Ховд хотоос 185 км, Мөст сумаас 50 орчим км зайтай, Бага Улаан даваагаар давж Бодончийн хавцал руу уруудах зам дээр бий.