Монгол “Майкл Фелпс”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-08 16:47:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орхон аймагт энэ сарын 5-7-ны хооронд усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Тус тэмцээнд оролцсон “Сэлэм загас” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч ОУХМ Э.Эрхэс 14 зайд уралдаж, 14 алтан медаль хүртсэн хосгүй амжилтыг үзүүлжээ.


15 настай Э.Эрхэс хүү Эрдэнэтийн усан замд 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Ийм олон зайд бүгдэд нь түрүүлнэ гэдэг амаргүй. Тиймээс Монголын усанд сэлэлтийн спортод нэгэн од төрж буйг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаар нь Монгол “”Майкл Фелпс” гэж нэрлэлээ.


Майкл Фрэд Фелпс нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч, 2004 онд болсон Афины олимпоос 6 алт, 2 хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос 8 алтан медаль, 2012 он Лондоны олимпоос 4 алт, 2 мөнгө, нийт 28 медаль хүртсэн тамирчин. Тэрбээр олимпийн наадмаас хүртсэн медалийн тоогоороо бүх цаг үеийн тамирчид дунд нэгдүгээрт бичигддэг. Мөн дэлхийн 7 дээд амжилт эзэмшдэг юм. 

Related news