ГОВЬ-АЛТАЙ: "Найз байя" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-11 10:41:10

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Найз байя" үндэсний аяны нээлт тавдугаар сарын 10-нд Говь-Алтай аймагт боллоо.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтран Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор аяныг өрнүүлж эхэллээ.

Аяныг дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 8-ныг хүртэл үндэсний хэмжээнд хүүхдийн оролцоотой өрнүүлж байгаа бөгөөд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиудын 200 хүүхэд оролцлоо. 


Аяны нээлтийн үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар нар нээн үг хэлж, оролцогч хүүхдүүдэд сурлага спортын амжилт хүслээ.

Аймгийн “Хүүхдийн зөвлөл”-ийн танилцуулга, “Найз байя” аяны хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлуудыг танилцуулж, хүүхдийн зөвлөлөөс эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчдад хандан уриалга хүргүүлэв.

Дэлхийн зөн Говь-Алтай аймгийн ОНХ хөтөлбөрийн зохицуулагч Б.Бүжинлхам “Найз байя” аяны танилцуулга, мэдээлэл сошиал орчинд хэрхэн нэгдэх талаар мэдээлэл хийсэн бол “Үе тэнгийн дээрэлхэлт, хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэвдээр Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Цэрэгбаатар, 10б ангийн сурагч Г.Атарцэцэг нар хэлэлцүүлэг зохион байгуулсан тухай тус аймгийн ГБХЗХГ-аас танилцуулав.

Related news