ХОВД: Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-10 11:02:24

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон гол, нуурын усны түвшин 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар өмнөх үеэс 1-3 см-ээр нэмэгдсэн байна.

5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Буянт голын усны түвшин 304 см, Ховд, голын усны түвшин 97 см, Булган голын усны түвшин 242 см байна. Мөн  Чоно-Харайх голын усны түвшин 127 см байгаа бол Хар-Ус нуурын усны түвшин 246 см байгаа аж.

Цаашид 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийт нутгаар дулаарах бөгөөд ойрын өдрүүдэд орсон хур тунадас, цасны нөлөөгөөр голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул шар усны үер буух нөхцөл бүрдэж байна.

Иймээс малчид, иргэд, тээвэрчдийг шар усны үерээс сэрэмжтэй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, ​Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Ховд аймгийн төвөөс 3 орчим км зайд орших Буянт голын зарим салаа хэсэгт ус тасалдаж, боогдсон байсныг чөлөөлжээ.  М
од үрсэлгээ хийх хугацаа оройтож байгаа тул усны эхийг нээж өгснөөр модны суулгац үрсэлгээг хугацаандаа тарих боломж бүрдсэн байна.  

Related news