ХОВД: Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-12 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт бэлчээрийн ургамлын
дундаж өндөр 3-12 см, ургамлын ургалтын байдал нийт нутгийн 60 орчим хувьд нь
сайн. 40 орчим хувьд дунд гэсэн үнэлгээтэй байна. Өөрөөр хэлбэл, Жаргалант, Чандмань, Зэрэг,
Манхан, Мөнххайрхан, Дуут, Ховд, Булган, Үенч, Алтай суманд сайн, бусад суманд
дунд гэсэн үнэлгээтэй байгаа.
Өнгөрсөн арав хоногт Ховд аймгийн нутгийн 80 орчим хувьд нь 86.7 мм тунадас орсон. Хур тунадас бага,
хөрсөн дээр 40 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад
таагүй нөлөөлж байна.
Нийт нутгаар агаарын харцангуй
чийгийн дундаж 23-40 хувь, хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр
гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт иргэдийг гал түймрийн аюулаас
болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө.