ДОРНОД: Тэсрээгүй үлдсэн галт хэрэгслийг устгаж, аюулгүй болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-21 17:45:17

Чойбалсан /МОНЦАМЭ/. Тэсрээгүй, газар дор булаатай байсан зургаан нэр төрлийн 113 ширхэг галт хэрэгслийг устгаж, аюулгүй болгожээ.


Дорнод аймагт 1960-аад оноос ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж байсан. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн инженер хайгуулын бүлэг тухайн үед хээрийн сургууль хийдэг байсан талбайд газрын хөрсөнд тэсрээгүй үлдсэн галт хэрэгслүүдийг илрүүлэн устгасан байна.


Иргэд санамсар болгоомжгүй байдлаар өртөн бэртэж гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумын 5-р багт хайгуулын ажлыг хийж дуусчээ. Тиймээс иргэдийг тэсэрч дэлбэрч болзошгүй байлдааны сум, бусад галт хэрэгслийн талаарх мэдээллийг Цагдаагийн газарт өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Related news