Албан байгууллагуудын халаалтыг ирэх сарын 01-нд өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг ирэх сарын 01-нд өгөх болжээ.
Тус компани халаалт өгөхийн өмнө аж ахуйн нэгжүүдтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулдаг. Одоогоор нийт байгууллагуудын 65.9 хувьтай гэрээ байгуулаад байгаа аж. Гэрээ байгуулах хугацаа энэ сарын 30-нд дуусна.
Мөн нийслэлийн хэмжээнд 2059 орон сууц халаалт авахаас 1720 барилга, 52 цэцэрлэгт, 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Үлдсэн орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг энэ сарын 30-ны дотор өгөх юм.
Ч.Ариунболд
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
3 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
3 hours