ДАРХАН-УУЛ: Сумдын төрийн албан хаагчдын цалинг 80 хувиар нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-27 16:38:34

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний баасан гарагт аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаан болж, аймгийн 2024 оны төсвийг хэлэлцэн баталсан байна. Тус хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь төрийн албан хаагчийн цалин нэмэгдүүлэх байлаа. Цалин нэмэхэд зориулж нийт 30 байгууллагын 921 албан хаагчид 6.4 тэрбум төгрөгийг баталсан аж.














Аймгийн засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ "2024 оны төсвийн нэг онцлог нь сумдад ажиллаж буй төрийн албан хаагчид цалингийн 80 хувийн нэмэгдэл илүү авна. Аймгийн төв буюу Дархан суманд ажиллаж буй төрийн албан хаагчид улсын төсөвтэйгөө нийлээд 60 хувийн нэмэгдэл авахаар боссон.


Шарын гол, Орхон, Хонгор суманд ажиллаж буй төрийн албан хаагчид 80 хувийн нэмэгдэл авах боловсон хүчний одоо ажиллах орчин, хангамж илүү нэмэгдэнэ гэв. 


Тодруулбал, орон нутгийн нэмэгдлийг суманд үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон Дархан суманд үндсэн цалингийн 20 хувиар нэмж, үүн дээр орон нутгийн орлогоос хамаарч үндсэн цалингийн 40 хувиар нэмж олгохоор болжээ.

Related news