Сагсчин Т.Санчир "Налайх Бизон" руу шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-01 12:35:10

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг, дээд лигийн тэргүүн тоглогч Т.Санчир өчигдөр "Налайх Бизон" багт нэгдэх болсноо мэдэгдлээ.


Тэрбээр энэ жилийн дээд лигийг "Эрдэнэт Майнерс" багтай эхлүүлсэн ч ийнхүү шийдвэрээ өөрчилсөн байна.

 

Лигийн зохион байгуулагчдын зүгээс багуудыг бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар зарлах сүүлийн хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгосон бөгөөд Дээд лигийн солилцооны цонх хаагдах сүүлийн өдрийн хамгийн ихээр анхаарал татсан шилжилт энэ байлаа.


Ийм шийдвэр гаргахад хүргэсэн шалтгааныг спорт сонирхогчид "Эрдэнэт Майнерс" баг түүнийг сэлгээнд суулгаж, тоглуулахгүй байсантай холбоотой гэж дүгнэжээ.


Юутай ч, Т.Санчирыг багтаа авснаар “Налайх Бизон” улам хүчирхэгжлээ.


"Эрдэнэт Майнерс" багт Т.Санчир хоёр улирал тоглохдоо нэг түрүүлж, нэг удаа лигийн тэргүүн тоглогч болсон юм. 

Related news