Ширэн бээлийтнүүд шилдгүүдээ урамшууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий өрсөлдөөн 3 хоног үргэлжилсний дараа албан ёсны нээлтээ өчигдөр хийлээ.
2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 35
байгууллага, клубийн 160 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Нээлтийн үеэр 2023 оны амжилт, ялалтаа бас дүгнэсэн юм.
Энэ онд Монголын ширэн бээлийтнүүд олон улс, хилийн чанадад тэмцээн уралдаанд амжилттай оролцож, бүх насны ангилалд 100 гаруй медаль зүүжээ.
Оны сүүлчийн тэмцээн болох УАШТ-ий медальтнууд болон ирэх оны олимпын эрхийн төлөө өрсөлдөх тамирчид энэ сарын 9-ний өдөр тодрох юм.
Боксын насанд хүрэгчдийн УАШТ-д эмэгтэйчүүд 50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75 кг, эрэгтэйчүүд 51 кг, 57кг, 63.5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, +92 кг гэх жингийн ангиллаар өрсөлдөж байна.
Тэмцээний медальтнууд эрэгтэй 7, эмэгтэй 6 нийт олимпын 13 жинд тодорно.
ХХ зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн УАШТ-ийг нийт 18 шүүгч дэнсэлж байгаа юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа урамшуулж байгаагаа мэдэгдэн Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч У.Баатар тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд амжилтыг нь мялааж, мөнгөн шагналаар шагналаа.
Тухайлбал, Узбекистаны Ташкент хотноо 2023 оны тавдугаар
сард болсон эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Чинзоригт 344.000.000 төгрөг, 67 кг-ын жинд хүрэл
медаль зүүсэн Б.Мишээлд 172.200.000 төгрөг, Энэтхэгийн Шинэ Дели
хотноо 2023 оны гуравдугаар сард болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн
М.Алтанцэцэгт 172.200.000 төгрөг, 54 кг-ын жинд хүрэл медаль авсан
М.Энхжаргалд 86.100.000 төгрөгийн мөнгөн шагналын батламжийг гардуулж өгсөн юм.