Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-07 12:14:11

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-9-ний өдрүүдэд Тайландын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам болж байна.


Тус наадамд Монгол Улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.

Өчигдөр болсон буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртжээ.


Тэрбээр даваа гарагт 25 метрийн дасгалд тавдугаар байр эзэлсэн байна.

Г.Ганзориг нь өнгөрсөн жилийн пара буудлага спортын дэлхийн цомоос алт, хүрэл медаль хүртэж байсан юм.

Related news