“The Hu” хамтлагийнхан “Алтан дуун” шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-02 08:57:38

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн Алтан дуун” шагнал хүртжээ. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” шалгарсан байна.


Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан рекорд” шагналыг гардуулжээ. Энэ дуугаараа тэд хүннү рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол Улсаас “Алтан рекорд” авсан анхны хамтлаг болж салхийг нь хагаллаа.  


Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс эхлэн Billboard-ын 24 төрлийн чартад орсон бөгөөд зарим чартыг тэргүүлж байсан юм. Үүнд домогт Wolf totem дуу 131 долоо хоног буюу бүхэл бүтэн хоёр жил таван сар гаруйн хугацаанд, Yuve YuveYu дуу 65 долоо хоногийн турш “World Digital Song Sales болон бусад чартад жагсаж рок хөгжмийн түүхэнд бичигдсэн билээ. 










Related news