Хөвсгөлийн цуурай үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-06 22:06:20

Хөвсгөл аймгийн зураач урчуудын холбооноос өнгөрсөн хавар нийслэлчүүддээ хүргэсэн Хөвсгөлийн цуурай үзэсгэлэнгээ Мөрөн хотод нээлээ.

Үзэсгэлэнд орон нутгийн 20 гаруй уран бүтээлчийн уран зураг, уран баримал, уран дархан, чимэглэх урлагийн 80 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр иргэд цэвэр мөнгө, шүрээр хийсэн монгол бүсгүйн ээмэг зүүлт бөгжний хослол бүхий гоёл, мөнгөөр урласан эрэгтэй зангиа зэрэг бүтээлийг ихэд сонирхож байлаа.

Тус аймгийн уран бүтээлчид 2012 оноос эхлэн нэгдэн хамтарч жил бүр орон нутагтаа үзэсгэлэнгээ гаргадаг болжээ.  

Б.Гантуяа

 

 

Related news