ДУНДГОВЬ: “Торгоны зам-2024” олон улсын автомашины ралли уралдаан 8 сумын нутгаар дамжин өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-16 08:45:28
altantogos

Мандалговь, 2024 оны долоолугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Торгоны зам-2024” олон улсын автомашины ралли уралдаан 7 дугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Томск хотоос эхлэн баруун Монголын нутгаар дамжиж, мөн сарын 14-нд Сайнцагаан сумаас баруун тийш 25 км-т барианд оржээ.



Тодруулбал, 7 дугаар сарын 14-нд Өвөрхангай аймгаас хөдөлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сумын нутгаар уралдаж, 10 дахь өдрийн гараагаа Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт ийнхүү өндөрлөсөн юм. 


Уралдааны тамирчид Мандалговь хотноо буудаллаж, 7 дугаар сарын 15-ны өглөө 6.00 цагт тус аймгийн Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр сумын нутгаар уралдан Төв аймгийн Зуунмод суманд дараагийн бариагаа хийхээр хөдөлсөн.  



2019 онд зохион байгуулсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаанд 34 орны тамирчид 20 гаруй мотоцикл, 60 орчим автомашинтай оролцож, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дэрэн, Сайнцагаан сумын нутгаар дайран өнгөрч байсан бол энэ жилийн уралдаанд 6 улсын тамирчид, 110 гаруй техниктэй оролцож, тус аймгийн 8 сумын нутгаар уралджээ.









Related news