ДОРНОГОВЬ: Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн азарганы уралдаан

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-07-17 10:23:05

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 17  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд 30 азарга уралдсанаас Хөвсгөл сумын алдарт уяач Цэен-Ойдовын Батчулууны Халтар халзан түрүүлж, Улаанбадрах сумын уяач Батцэнгэлийн Ганзоригийн Зээрд аман хүзүүдэж, Улаанбадрах сумын алдарт уяач Харцагийн Түмэнбатын хээр айргийн гуравт, Улаанбадрах сумын уяач Батчулууны Загал айргийн дөрөвт, Хөвсгөл сумын алдарт уяач Цэрэнцоогийн Базаррагчаагийн загал айргийн тавт тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа.