ДУНДГОВЬ: Хашаан дээрх урлагийн бүтээл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн сумын 100 жилийн ой энэ жил тохиож, баяр наадмаа энэ сарын 22-25-ны өдрүүдэд тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд Улаан булан - Red сorner төслийн уран бүтээлчид Сумын
ЗДТГ-ын хүсэлтээр 25 айлын хашааны хаалга, 9 айлын хашааны хажуу ханыг будаж, хашаан
дээр нь урлагийн бүтээлээ урлажээ. Хашаан дээрх зургууд нь өв соёлоо хадгалсан
хээ болон адуу, тэмээний соёл, ахуйг харуулснаараа онцлог байна.
Энэ жил Дундговь аймгийн 8 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Сум бүр
ойгоо угтан тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийж, сумынхаа өнгө төрхийг
сайжруулж байгаа хэдий ч Дэрэн сумаас өөр хаана ч хашаагаа ийнхүү урлагийн
бүтээл болгосон нь үгүй юм.
Улаан булан - Red сorner төслийг санаачлагч Бадамгаравын Гантуяа 2021 онд аавынхаа дурсгалд зориулж, гэр хорооллыг урлагжуулах тус төслийг хэрэгжүүлж эхэлжээ.




















