ӨНӨӨДӨР: "Орхоны хөндий" цахим музейн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-09 07:49:56

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 9-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: "Филиппиний арлууд-газрын диваажин" гэрэл зургийн үзэсгэлэн, өдөрлөгийг Shangri-La Mall-д нээнэ. 

09:00-11:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: 1950-1960-аад оны Шинэ цагийн сэхээтнүүдийн хэлмэгдэл сэдвээр Цогт-Очирын Лоохууз сан, Монголын Хэлмэгдэгсэдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ХӨСҮТ-ийн зааланд: Томуу ба томуу төст өвчлөлийн талаарх мэдээлэл ба зөвлөмж өгнө.

11:30 цагт: Эрүүгийн хуулийн 12.1, 12.5-ийг чангатгах, "Нэг хүүхэд, нэг цэцэг" хөдөлгөөн эхлүүлж байгаа талаар иргэн Д.Мягмардорж мэдээлнэ. Дэмжигч байгууллага ICCC худалдааны байгууллага.

12:00 цагт: Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдааныг 12-р сарын 13-17-нд зохион байгуулах талаар мэдээлнэ.

15:00 цагт: “Чингис хаан” музейд: Дэлхийд тархсан Монгол өв цувралын "Герман дахь монголын түүх, соёлын дурсгалууд" номын нээлт болон "Орхоны хөндий" цахим музейн сайтын нээлт болно. Утас: 9905-1914.

15:00 цагт: Дэлхийн Монголчуудын Уламжлалт шатрын нэгдсэн холбооноос Кембрижийн олон улсын хөтөлбөртэй Ерөнхий боловсролын "Гэгээ" бүрэн дунд сургуулийн сурагчдад "Монгол шатар"-ын үүсэл, хөгжил, хувьслын талаарх судлаачдын тайлбар болон үзэсгэлэнг танилцуулна.

-"Мазаалайн судлал, хамгаалал" эрдэм шинжилгээний хуралтай.

-“Блью Мон” төвийн галерейд: 4 дэх удаагийн “Дата эрх чөлөө: Сонгууль-2024” үзэсгэлэн нээгдээд байна.

-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны 2024 оны жилийн эцсийн тооллого үргэлжилж байна.

Орон нутагт:

-Аймгуудын ИТХ хуралдаж оны төсвөө хэлэлцэж байна.

-Булган аймагт: Сонгодог үдэш концерт, аймгийн оны Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах "Энтрепрёнер-2024" үйл ажиллагаа тус тус болно.




Related news