Мэргэжлээс шалтгаалсан өвчний 51.4 хувийг уушгины эмгэг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-27 10:10:38

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Манай улсад оношлогдсон мэргэжлээс шалтгаалсан өвчний 51.4 хувийг уушги тоосжих эмгэг эзэлж байна.


Уушги тоосжих өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авдаг 1333 хүн байгаа. Тэд монгол хүний дундаж наслалтаас 9.5 жилээр богино амьдарч байна. Одоогоор хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан ажлын байрны 31.9 хувь нь тоосны улмаас хэвийн бус нөхцөлтэй байгааг ГБХНХЯ мэдээллээ.


Тус яамнаас салбарын судлаач, эрдэмдтэй хамтран боловсруулсан “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. Энэ зохицуулалтыг 2025 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм. 

Related news