ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх нутгаар цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж шуурахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, нэгдүгээр сарын 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зарим газраар цас орж шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар 16-18 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 24-нөөс хүйтний эрч чангарна.