СЭЛЭНГЭ: Аврагч, гал сөнөөгч С.Бөхцоож “Норкон -2025” маршийн тэмцээнд амжилттай оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 11 /МОНЦАМЭ/. “Норкон” олон улсын маршийн тэмцээнд
Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэгч, Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч
ахлагч С.Бөхцоож амжилттай оролцсон
байна.
Гадаад
орнуудын цэргийн алба хаагчдын хамтын ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл,
мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээрийн томоохон шалгуур болсон 25 км зайг 10 кг
ачаатай туулах энэхүү тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн
мотобуудлагын батальоноос 13 эрэгтэй, 2 эмэгтэй энхийг сахиулагч оролцжээ.
Бүгд
Найрамдах Өмнөд Судан Улсад болж буй тэмцээнд НҮБ-ын мандаттай “unmiss” энхийг
сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын 20 орны 300 гаруй энхийг сахиулагч
оролцсон байна.