СҮХБААТАР: Мэдээлэл технологийн “Хурдан” клубийн үйл ажиллагааг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтсээс аймгийн Засаг даргын дэргэд технологйн хөгжлийг худасгана уриан дор мэдээлэл технологийн “Хурдан” клубийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, клубийн гишүүнээр сонгогдсон хүүхэд, ахмадуудаа батламжиллаа.
Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Энэ цаг үед ахлах ангийн сурагчдын болон ахмад настны мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх клубийг
байгуулжээ.
Тус клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх, ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн клубийн сурагчид мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.
Харин ахмадуудад хувийн цахим мэдээллээ удирдах болон
хэрхэн хэрэглээгээ хянах, хамгаалах цахим залилангаас урьдчилан сэргийлэх
чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулах юм.