СЭЛЭНГЭ: Япон Улсын Хоккайдо мужийн төлөөлөгчид зочилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Япон Улсын Хоккайдо
мужийн Биэй хотын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зочилж байна.
Зочдыг гадаад харилцаа хамтын
ажиллагааны чиглэлээр Сүхбаатар сумын ИТХ-ын дарга,
бодлогын хороодын дарга нар болон сумын удирдлагууд хүлээн авч уулзалт хийж
байна.
Уулзалтын үеэр хоёр улсын найрамдалт
хамтын ажиллагаа, гадаад харилцаа, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал,
үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар санал солилцов.
Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн тус суманд хийж байгаа бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй бодлого, сумын танилцуулгыг зочдод танилцуулж хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийллээ.