ӨВӨРХАНГАЙ: Хүнсний захад нэг кг мах 10-20 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-18 11:22:26

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын төв хүнсний захад  мах, цагаан идээ  дараах үнэтэй байна. Иргэдийн худалдан авалт эрс буурч, долоо хоногт ганцхан гулууз мах худалдах тохиолдол ч байгааг махны худалдагчид хэлж байв.


ТӨВ ЗАХЫН ХАНШ /2025.4.17/

  • Ямааны мах 10000-14000
  • Хонины мах 14000-15000
  • Үхрийн мах 18000-20000
  • Адууны мах 12000
  • Ямааны ааруул -50000
  • Хорхой ааруул-27000
  • Сүүн ааруул - 40000
  • Сүү-6000
  • Тараг-6000
  • Аарц-5000
  • Монгол шар тос-55000
  • Цагаан өрөм - 40000
  • Сарлагийн хайлмаг -15000 
Related news