ӨВӨРХАНГАЙ: Аймгийн тамирчид олон улсын тэмцээнээс 46 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар
сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн
тамир, спортын газраас 2025 оны шилдэг
тамирчдаа шалгарууллаа.
Энэ онд аймгийн спортын салбараас 49 тамирчин олон
улсын 20 гаруй тэмцээнд оролцож, 33
алт, гурван мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ. Улсын
аварга шалгаруулах тэмцээнд 371
тамирчин оролцож, 21 алт, 22 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн байна.
2025 оны спортын шилдгийн шилдэг тамирчнаар Хадбаатарын Буянжаргал шалгарсан юм. Тэрбээр жүдо, самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс алтан медаль, Азийн залуучуудын 3-р наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медалийн амжилт үзүүлсэн байна. Монголын хүүхдийн спортын VIII наадмын алт, олон улсын хүүхдийн VIII наадмын алт, хос болон холимог багийн тулааны ДАШТ-ий хосын төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн таеквондогийн тамирчин Э.Ананд “Шилдэг залуу тамирчин”-аар шалгарлаа.

Мөн Шилдэг дасгалжуулагч, Шилдэг өсвөр үеийн тамирчин, Шилдэг биеийн тамирын багш, Шилдэг ахмад тамирчин, Шилдэг паралимпын тамирчин, Шилдэг спортын холбоо, Шилдэг биеийн тамир, спортын хамтлагийг тус тус тодруулж, аймгийн удирдлагууд шагналыг гардуулан баяр хүргэлээ.