ӨНӨӨДӨР: Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-17 06:34:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

9:00 цагт: “Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул” хурал ШУА-ийн төв байранд болно.

11:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан, Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг "Монгол ньюс" мэдээллийн төвд танилцуулна.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 5 дугаар сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн хорооны байранд болно.

11:00 цагт: “Ган цөлжилтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан  цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх нээлттэй  хэлэлцүүлэг Төв номын сангийн салбар хоёрдугаар байранд  болно. Холбогдох утас: 99214088

15:00 цагт: Төвөд судлалын талаарх хамтарсан хэлэлцүүлэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд болно. Холбогдох утас:92006999

 

-Дэлхийн ган цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна.

-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

 

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.



Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

 

Related news