Монголбанк банкуудын саналыг хүлээж авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-10 16:43:46

Төвбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.

Арилжааны банкууд 2425.00-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар, 356.50-362.61 төгрөгийн ханшаар 123.0 сая юань худалдан авах санал ирүүлснийг Монголбанк хүлээж авсангүй.  Своп, форвард арилжаагаар банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Харин Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлсэнгүй.

 Б.Заяа

Related news