Монгол-Солонгосын соёлын төв нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-11-10 16:55:26

Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны төв байранд байгуулж буй Монгол-Солонгосын соёлын төвийг энэ сарын 24-нд нээлтээ хийнэ.

МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, Гадаад харилцааны албаны дарга Ч.Хонгорзул нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун нар энэ сарын эхээр уулзалт хийн, тус соёлын төв болон хоёр орны залуучуудын байгууллага хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар санал солилцсон байна.

 

Монголын Залуучуудын холбоо нь БНСУ-ын Элчин сайдын яамтай найрсаг  хамтын ажиллагаатай бөгөөд энэхүү төв нь Солонгосын соёлыг судалдаг оюутан залуус хэн бүхний өмнө үүд хаалга нээлттэй байх гэнэ.

Б.Туул

Related news