Тэрхийн голын гүүрийн даацыг 30 тонноор хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-10 17:59:29

Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн голийн гүүрийн даацыг 30 тонноор түр хязгаарласан талаар ЗЦГ-аас мэдээлэв.

Тэрхийн голын төмөрбетон гүүрийн засварын ажлыг  "Хурдны зам" компани компани гүйцэтгэж байгаа.  Одоогоор засварын ажил бүрэн дуусаагүй тул хэт хүнд автомашин нэвтрэх боломжгүй байгаа юм. Иймд тус гүүрээр нэвтрэх жолоочийн автомашины жинг 30 тонноос хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Тус гүүрийн эхний ээлжийн засвар дуусах хүртэл Зэвсэгт хүчний хөвдөг гүүр байрлуулсан байсныг энэ сарын 08-нд хураасан байна.

Ч.Ариунболд

Related news