Төвбанк ээлжит бус дуудлага худалдаа зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-11 16:28:16

Монголбанк өнөөдөр ээлжит бус  гадаад валютын дуудлага худалдаа зарласан юм.

Тус дуудлага худалдаагаар банкууд 2450.00-2490.00 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364.00 төгрөгийн ханшаар 73.0 сая юань худалдан авах санал  ирүүлсэн байна. Төвбанк 72.4 сая ам.долларыг 2450 төгрөгийн нэг ханшаар, 358.23 төгрөгийн  ханшаар 73.0 сая юанийг зах зээлд нийлүүллээ.

 Б.Заяа

Related news