Өмч хувьчлалаас 160 гаруй тэрбум төгрөг олно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ2017 оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэх нэг хэсэн өмч хувьчлал юм. Тэгвэл энэ онд Төрийн өмчит 6 компанийг хувьчлах шийдвэр гарлаа.
Тодруулбал Төрийн банкыг 75 тэрбум, Хөрөнгийн бирж 20 тэрбум, Оргил рашаан сувилал 7 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум, Монгол шуудан компанийг 20 тэрбум, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар болов. Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Оргил рашаан сувилал, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК 100 хувь төрийн эзэмшлийнх бол Монголын цахилгаан холбоо ХК 54.7 хувийг төр эзэмшдэг байна. Харин Монгол Шуудан ХК-ийн 66 хувийг төр эзэмшдэг.
Б.Заяа