Ирэх сарын 15-наас өндөр настнууд тэтгэвэр авах банкаа сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-15 17:23:46

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас өндөр настнуудыг тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох боломжийг бүрдүүлжээ.

ХНХ-ын сайд энэ сарын 07-нд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгодог болох тушаал гаргасан. Үүнтэй холбоотойгоор ЭМНДЕГ “Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журам”-ыг  батласан байна. Журмын дагуу иргэд ирэх сарын 15-наас харьяаллынхаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж үйлчлүүлж буй банкаа солих хүсэлтээ гаргах юм. Ингэснээр тус банкуудад хэт их ачаалал буурч, өрсөлдөөн, үйлчилгээ сайжирна хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд

Related news