Залуусын хөгжлийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-15 17:33:30

Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, гарц, гаргалгааг шийдвэрлэх зорилго бүхий “Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг энэ сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болно.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар (НХГБХГ), Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ) хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй залуус оролцоно. Хэлэлцүүлгээр нийгмийн идэвхтэй залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил эрхлэлтийн байдал, залуучуудын хөгжих боломж зэргийг дэлгэрэнгүй ярилцах аж. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгуулага албан тушаалтанд хүргүүлэх юм.

Ч.Ариунболд

Related news