19 цэгт эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2016-11-16 12:15:26

Нийт нутгаар хүйтэрч, цас орж эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын нэгнээс эхлэн зам, даваа гүвээнд шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл гаргасан байна.

Цас ихээр орж, нөхцөл хүндрэх магадлалтай зам, даваа гүвээг сонгож 19 цэгт шуурхай албаныхан ажиллаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ. Мөн ирэх баасан гарагаас цас нэмэгдэн орж, нөхцөл хүндрэх магадлалтай тул  эргүүлийн цэгийг нэмж 28 газарт байрлуулна. Улсын хэмжээнд одоогоор зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 94.4 хувьтай байна.  Үүнээс улсын чанартай 32 чиглэлийн 12600 гаруй км авто зам, 278 гүүрийг ашиглалтын бэлэн байдалд шилжүүлээд байгаа гэж тус яамнаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Related news